Он гарсаар улсын хэмжээнд нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ.
Үүнээс Хөвсгөл аймагт 4, Дархан-Уул аймагт 1, нийслэлийн Багануур дүүрэгт 1 тохиолдол гарсан байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.