“Ногоон дэлхий–Бидний ирээдүй” уралдаан амжилттай болов

“Ногоон дэлхий–Бидний ирээдүй” уралдаан амжилттай болов

"МИК ОССК” ХХК нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулан “Ногоон дэлхий – Бидний ирээдүй” сэдэвт бүтээлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уралдааны зорилго нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дотоод ертөнцийг нь илэрхийлэх орон зайг бүрдүүлэхийн зэрэгцээ тэдэнд эх дэлхий, байгаль орчноо хайрлах, хамгаалах талаар ойлголт, ухамсар төлөвшүүлэхэд чиглэсэн юм.

Уралдаанд нийт 2–16 насны хүүхдүүд 4 насны ангиллаар оролцож, дараах төрлүүдээр бүтээлүүдээ ирүүлсэн. Үүнд:

• Гар зураг
• Гар урлал, бүтээл
• Зохион бичлэг
• Богино хэмжээний бүтээлч бичлэг

Хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлүүд нь байгаль орчныг хамгаалах тухай гүн сэтгэлгээ, уран сэтгэмж, олон өнгө төрхтэй байгаагаараа онцлог байлаа. Оролцсон бүх хүүхдүүддээ халуун баяр хүргэж, цаашдын сурлага, урлаг, уран сэтгэмжийн хөгжилд нь амжилт хүсье!

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ