Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 19

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ