Өмнөговиос хот руу явж байсан автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Өмнөговиос хот руу явж байсан автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 38 зорчигчтой автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Осол Дундговь аймгийн замд өнөөдөр /2024.03.29/ 09.00 цагийн үед гарсан байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт тухайн өдрийн 10.00 цагийн орчимд хүргэжээ.

Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс таван хүний биеийн байдал маш хүнд, 18 хүн хүнд байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Таван хүн нь хавсарсан бэртэлтэй бол 18 хүний гар, хөл, нуруу хугарчээ. 

Биеийн байдал нь хүнд хүмүүсийг Улаанбаатар хот руу шилжүүлэхээр ажиллаж байгааг эх сурвалж мэдээлэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ