Милоуки Багс шинэ дасгалжуулагчтайгаа эхний хожлоо байгууллаа

Милоуки Багс шинэ дасгалжуулагчтайгаа эхний хожлоо байгууллаа

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Милуоки Бакс ахлах дасгалжуулагч Адриан Гриффинийг ажлаас нь чөлөөлж, оронд Док Риверсийг багтаа нэгтсэн бөгөөд өнөөдөр анхны тоглолт талбайдаа Клевлэнд Кавалерс багийг хүлээн авч тоглож 116-126 харьцаагаар хожил байгуулжээ. Улмаар 31 хожил, 13 хожигдолтой болж дорнод бүсийн 2-рт эрэмбэлэгдэж байгаа бол Кавалерс 26 хожил, 16 хожигдолтой болж дорнод бүсийн 4-т бичигдэж байна.

Тус тоглолтод Яннис Антетокумпо 35 оноо, 18 самбар, 10 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Диман Лилард 28 оноо, Крис Медлетон 24 оноог авчээ. Эсрэг багаас Донован Митчел 23 оноо, 7 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жарет Аллен 21 оноо, 12 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлот Хорнетс 106-113 Детройт Пистонс
Минносато Тембэрволвис 118-107 Вашингтон Уйзардс
Мемфис Гризлис 105-96 Миами Хит
Портленд Трэйл Блэйзэрс 137-131 Хьюстон Рокетс /нэмэлт цагт/ 
Клевлэнд Кавалерс 116-126 Милоуки Багс
Финикс Санс 132
-109 Даллас Мавирекс
Оклахома Сити Тандер 140-114 Сан Антонио Спөрс
Атланта Хокс 112-134 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ