Эмбийд 41 оноог авч талбайдаа аваргуудыг хожлоо

Эмбийд 41 оноог авч талбайдаа аваргуудыг хожлоо

NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Эхний тоглолт Филадельфи 76 талбайдаа өнгөрсөн жилийн аваргууд болох Денвер Наггетс багтай тоглож 121-126 харьцаагаар Сиксерс ялалт байгууллаа. Улмаар 26 хожил, 13 хожигдолтой болж дорнод бүсийн гуравт бичигдэж байгаа бол Наггетс хожигдсон ч гэсэн 28 хожил, 14 хожигдолтойгоор өрнөд бүсийн гуравт хэвээр үлджээ.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 41 оноо, 7 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Терэнс Макси 25 оноо, 5 самбар, 9 дамжуулалт, Тобиас Харрис 24 оноо, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Никола Иокич 25 оноо, 19 самбар, Майкл Портер Жуниор 20 оноо, Жамал Муррэй 17 оноо, 10 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Денвер Наггетс 121-126 Филадельфи 76
Сакермэнто Кингс 117-119 Финикс Санс
Оклахома Сити Тандер 117-128 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ