Диман Лилард цаг дуусах мөчтэй зэрэгцэж хожлын шидэлтээ амжилттай болгож баг нь хожлоо

Диман Лилард цаг дуусах мөчтэй зэрэгцэж хожлын шидэлтээ амжилттай болгож баг нь хожлоо

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Милоуки Багс талбайдаа Сакермэнто Кингс багтай тоглосон тоглолт байлаа. Хоёр багийн тоглолт нэмэлт цагт шийдэгдсэн бөгөөд эцсийн мөчид Диман Лилард холын зайнаас цаг дуусах мөчтэй зэрэгцэж амжилттай шидэж оруулснаар 142-143 харьцаагаар Багс хожлоо. Улмаар 28 хожил, 12 хожигдолтой болж дорнод бүсийн 2-рт бичигдэж байгаа бол Кингс 23 хожил, 16 хожигдолтойгоор өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Яннис Антетокумпо 27 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол тоглолтыг шийдсэн шидэлт хийсэн Диман Лилард 29 оноо, 8 дамжуулалт, Малик Бийсли 23 оноог авсан бол сэлгээнээс Боби Портис 22 оноо, 10 самбараас бөмбөг авч тусалжээ. Эсрэг багаас ДиАарон Фокс 32 оноо, 5 дамжуулалт, Кэвин Хуртер 26 оноо, 10 самбар, Димантас Сабонис 21 оноо, 13 самбар, 15 дамжуулалт, сэлгээнээс Малик Монк 28 оноо, 7 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Индиана Пэйсэрс 109-117 Денвер Наггетс
Шарлот Хорнетс 87-104 Миами Хит
Сакермэнто Кингс 142-143 Милоуки Багс /нэмэлт цагт/
Лос Анжелес Клипперс 105-109 Минносато Тембэрволвис
Финикс Санс 127
-116 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ