"Талх-чихэр"-ийн нэрэмжит барилдаанд Л.Энхсаруул арслан түрүүллээ

"Талх Чихэр" хувьцаат компанийн нэрэмжит "Хэвийн боовны баяр" уламжлалт Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алсын жим" ХХК, "Алтаргана констракшн" ХХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Шивээ-Овоо" ХК, "Тэс Сүмбэр" ХХК, "Алтанбулаг Уул" ХХК, "Чойрын богд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар үзүүрлэв.

Дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эбэг" ХХК, "Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр", "Хан-Хэнтийн аварга" дэвжээний бөх, аймгийн арслан Д.Алтанцоож, Увс аймгийн Давст сумын харьяат, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн харцага Э.Лхамхүү нар шалгарлаа.

Наймд аймгийн хурц арслан С.Очирбат, аймгийн арслан И.Мандах, М.Эрхэмбаяр, Э Дашдэмбэрэл нар үлдэв.

Энэ 7 хоногийн бямба гараг буюу нэгдүгээр сарын 20-нд 13:00 цагаас Жем Интернэшнл ХХК - GEM International LLC  группийн 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаантай.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ