Тэйтумгүй Селтикс Индиана Пэйсэрс багт хожигдлоо

Тэйтумгүй Селтикс Индиана Пэйсэрс багт хожигдлоо

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Индиана Пэйсэрс талбайдаа Бостон Селтикс багтай тоглож эцсийн мөчид 131-133 харьцаагаар талбайн эзэд хожлоо. Улмаар улирлын 21 дэх ялалтаа байгуулж дорнод бүсийн зургадугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Селтикс 28 хожил, 8 хожигдолтой болсон дорнод бүсийн тэргүүн баг хэвээр үлджээ.

Пэйсэрсээс сэлгээнээс тоглосон Беннедит Матюрн 26 оноог авч багаа тэргүүлсэн бол Бадди Хийлд мөн сэлгээнээс 15 оноог авсан бол гараанд гарсан тоглогчдоос Аарон Несмит 17 оноо, Мальс Турнер 16 оноог авчээ. Харин багийн гол тоглогч Тарис Халибуртэн 13 минут тоглоод гэмтээд талбайг орхисон бол 7 оноог авчээ. Эсрэг багаас Жейсон Тэйтум тоглоогүй бөгөөд Жейлон Браун 40 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жрью Холидэй 21 оноо, Кристапс Порзингс 19 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Чикаго Буллс 119-112 Шарлот Хорнетс /нэмэлт цагт/
Бостон Селтикс 131-133 Индиана Пэйсэрс
Оклахома Сити Тандер 136
-128 Вашингтон Уйзардс
Хьюстон Рокетс 113-120 Миами Хит
Юта Жазз 132-
116 Милоуки Багс
Финикс Санс 111-138 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ