Яннис Антетокумпо 44 оноог авч баг нь хожлоо

Яннис Антетокумпо 44 оноог авч баг нь хожлоо

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Сан Антонио Спөрс талбайдаа Милоуки Багс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Хоёр баг энэ улиралд хоёр удаа таарах бөгөөд эхний тоглолтод Багс хожоод байсан бол энэ удаагийн тоглолтод хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж эцсийн мөчид 125-121 харьцаагаар хожлоо. Улмаар 25 хожил, 10 хожигдолтой болж дорнод бүсийн 2-рт бичигдэж байгаа бол Спөрс таван хожил, 29 хожигдолтой болж өрнөд бүсийн сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтод Яннис Антетокумпо 44 оноо, 14 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Димиан Лилард 25 оноо, 10 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Дэвин Вассэл 34 оноо, Виктор Вэмбаняма 27 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Дэнвер Наггетс 130-127 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.