Лос Анжелес Клипперс сүүлийн есөн тоглолтод ялалт байгууллаа

Лос Анжелес Клипперс сүүлийн есөн тоглолтод ялалт байгууллаа

NBA -ын талбайд 11 тоглолт боллоо. Даллас Мавирекс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай энэ улиралд гурав таарч тоглохоос сүүлийн тоглолтоо хийлээ. Өмнөх хоёр тоглолтод хоёр баг бие биенээ хожоод байсан бол өнөөдрийн тоглолт хайнаа хагалах тоглолт байжээ. Тус тоглолтод Клипперс эхний үед 13 оноог илүү авч тэргүүлж эхэлсэн бол хоёр болон гуравдугаар үе дуусахад онооны зөрүүг Мавирекс арилгажээ. Улмаар шийдвэрлэх үе эхлэхэд хоёр онооны илүүгээр эхэлсэн Клипперс тэргүүллээ алдалгүй явсаар 120-111 харьцаагаар хожиж улирлын 17 дахь хожлоо байгуулж сүүлийн 9 тоглолтод дараалж ялалт байгуулаад байна. Харин Мавирекс 16 хожил, 11 хожигдолтой байна.

Тус тоглолтод Кавай Леонард 30 оноо, 10 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Норман Пауэл 21 оноо, Жэймс Харден 17 оноо, 11 дамжуулалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Лука Дончич 28 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол Деррик Жонс Жуниор 19 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Юта Жазз 116-124 Клевлэнд Кавалерс
Шарлот Хорнетс 113-144 Индиана Пэйсэрс
Миами Хит 115
-106 Орлондо Межик
Минносато Тембэруолвис 113-127 Филадельфи 76
Нью-Иорк Никс 121
-102 Брүүклин Нетс
Денвер Наггетс 113-104 Торонто Репторс
Лос Анжелес Лейкэрс 108-124 Чикаго Буллс
Атланта Хокс 134
-127 Хьюстон Рокетс
Лос Анжелес Клипперс 120-111 Даллас Мавирекс
Бостон Селтикс 96-72 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ