Д.Мягмарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно

Д.Мягмарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно

“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болох гэж байна. Барилдаан 12 дугаар сарын 23-ны Бямба гарагийн 13:00 цагт болно.  Барилдах бөхчүүдийг 12 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. 

Уг барилдааны түрүү бөх 7,000,000, үзүүр бөх 5,000,000, дөрөвт шалгарсан бөх тус бүр 3,000,000, наймд шалгарсан бөх тус бүр 1,000,000 төгрөг гардана.

Мөн барилдсан бөх бүрд гарын бэлэгтэй. Үзэгчдээс 1,000,000 төгрөгийн 9 азтан тодруулан гэж зохион байгуулагчдаас мэдээлж байна.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо “Ховд” бөхийн дэвжээ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ