Лос Анжелес Лейкэрс дөрөв дараалсан ялагдлаа зогсоолоо

Лос Анжелес Лейкэрс дөрөв дараалсан ялагдлаа зогсоолоо

NBA-ын талбайд өнөөдөр 13 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт улирал дундах тэмцээний аварга болсноос хойш нэг хожиж, тав хожигдоод байсан Лос Анжелес Лейкэрс баг өнөөдөр Оклахома Сити Тандер багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Лейкэрс 23 онооны зөрүүгээр бутниргүүлсэн билээ. Харин өнөөдөр Лейкэрс гараандаа өөрчлөлт оруулж Вандербилтийг гараандаа оруулсан бөгөөд тоглолтын хоёрдугаар үеэс Лейкэрс тэргүүлж эхэлсэн бөгөөд тэргүүллээ алдалгүй байсаар 129-120 харьцаагаар хожиж, улирлын 16 дахь ялалтаа байгуулж өрнөд бүсийн 9-р бичигдэж байна. Харин Тандер 18 хожил, 9 хожигдолтой болж өрнөд бүсийн гуравт бичигдэж байна. 

Тус тоглолтод Леброн Жеймс 40 оноо, 7 самбар, 7 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 26 оноо, 11 самбар, 7 дамжуулалт, 2 хаалт, сэлгээнээс Руй Хачимура 21 оноог авчээ. Эсрэг багаас Шай Гилжус Александр 34 оноо, 5 самбар, 7 дамжуулалт, 3 таслалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Уйллиамс 28 оноо, Чет Холмгрин 19 оноо, 10 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 130-111 Нью-Иорк Никс
Бостон Селтикс 145-108 Лос Анжелес Клипперс
Денвер Наггетс 102-95 Шарлот Хорнетс
Орлондо Межик 117-110 Индиана Пэйсэрс
Хьюстон Рокетс 106-104 Нью-Орлэйн Паликанс
Мемфис Гриззлис 125-119 Атланта Хокс
Детройт Пистонс 115-126 Брүүклин Нетс
Юта Жазз 126
-119 Торонто Репторс
Клевлэнд Кавалерс 109-95 Чикаго Буллс
Лос Анжелес Лейкэрс 129-120 Оклахома Сити Тандер
Сан Антонио Спөрс 119-144 Даллас Мавирекс
Портлэнд Трэйл Блэйзэрс 106-126 Голдэн Стэйт Уорриорс
Минносато Тембэрволвис 110
-98 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ