Лебронгүй Лейкэрс Спөрсийн талбайгаас хожил авлаа

Лебронгүй Лейкэрс Спөрсийн талбайгаас хожил авлаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өчигдөр Даллас Мавирекс багийн талбай зочилж сүүлчийн өмчид ялагдал хүлээсэн Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Сан Антонио Спөрс багийн талбайд зочиллоо. Эхний гурван үеийн байдлаас 18 оноогоор хожигдож байсан Спөрс тоглолтын шийдвэрлэх үеийн төгсгөлд Спөрсийн энэ жилийн шинэ тоглогч болох Вэмбаняма гайхалтай байж долоон оноог дараалж авч онооны зөрүүг нэг болгож ойртуулсан ч тэргүүллийг авч чадалгүй 122-119 харьцаагаар ялагдлаа. Улмаар 18 дараалсан ялагдлыг амснаар өрнөд бүсийн сүүлд бичигдэж байна. Харин Лейкэрс 15 хожил, 10 хожигдолтой болж өрнөд бүсийн 5-д бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс тоглоогүй бөгөөд Энтони Дэвис багаа тэргүүлж 37 оноо, 10 самбар, 4 таслалтаар багаа тэргүүлсэн бол Таурэн Принц 17 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, сэлгээнээс 15 оноог Остин Риверс авчээ. Эсрэг багаас Виктор Вэмбаняма 30 оноо, 13 самбар, 3 таслалт, 6 хаалтаар багаа тэргүүлсэн бол Келдон Жонсон 28 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, Малаки Брахам 19 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 129-111 Детройт Пистонс
Нью-Орлэйн Паликанс 142-122 Вашингтон Уйзардс
Шарлот Хорнетс 104-115 Миами Хит
Атланта Хокс 128-135 Торонто Репторс
Мемфис Гриззлис 104-117 Хьюстон Рокетс
Индиана Пэйсэрс 126-140 Милоуки Багс
Лос Анжелес Лейкэрс 122
-119 Сан Антонио Спөрс
Брүүклин Нетс 116-112 Финикс Санс
Нью-Иорк Никс 113-117 Юта Жазз

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ