Дрэймонд Гринг NBA-аас тодорхойгүй хугацаагаар тоглолтод оролцуулахгүй гэж лиг мэдэгдлээ

Дрэймонд Гринг NBA-аас тодорхойгүй хугацаагаар тоглолтод оролцуулахгүй гэж лиг мэдэгдлээ

Өчигдөр /2023-12-13/ буюу лхагва гарагийн өглөө болсон тоглолтын үеэр Финикс Санс багийн төвийн тоглогч Жусуф Нуркичийн нүүр рүү цохисон Голден Стэйт Уарриорс багийн довтлогч Дрэймонд Грийн тоглолтыг NBA-аас тодорхойгүй хугацаагаар тоглолтод оролцуулахгүй гэж лиг мэдэгдлээ.

Тодруулбал, Грин Нуркичийн нүүррүү цохисныхоо төлөө хоёрдугаар зэргийн техникийн алдаа авсан бөгөөд энэ нь улиралд гурав дахь удаагаа талбайгаас техникийн алдаагаар хөөгдсөн тоглолт болсон юм. NBA-ийн гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн нь "Грийн спортын бус үйлдлүүдийг удаа дараа гаргасан түүхийг харгалзан үзсэн" гэжээ. Тэрбээр лигийн түүхэнд улирал болон плейоффт 20-иос дээш удаа тоглолтоос хөөгдсөн 2 дахь тоглогч боллоо. Өмнөх тоглогч нь Рашийд Уоллес.

Мөн "Шийтгэлээ дуусгаад NBA-ын тоглолтод оролцохоосоо өмнө лиг болон багийн тодорхой нөхцлийг хангасан байх шаардлагатай" гэж NBA мэдэгдэв.

Тэрбээр эхний алдаагаа арваннэгдүгээр сарын 11-нд Кливленд Кавальерс багийн эсрэг техникийн хоёр алдаа авсны дараа гарсан бол хоёр дахь нь арваннэгдүгээр сарын 14-нд Миннесота Тимберволвес багийн эсрэг Руди Гобертийг боосон бөгөөд энэ явдлын дараа NBA Гринийг таван тоглолтол оролцуулаагүй билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ