Улирал дундах цомын тэмцээний аваргаар Лос Анжелес Лейкэрс баг тодорлоо

Улирал дундах цомын тэмцээний аваргаар Лос Анжелес Лейкэрс баг тодорлоо

NBA-ын улирал дундах цомын анхны тэмцээн өнөөдөр дууслаа. Цомын төлөө өрсөлдөхөөр Лос Анжелес Лейкэрс болон Индиана Пэйсэрс багууд таарч тоглосон билээ. Хоёр баг хоюулаа нэг ч хожигдолгүйгээр гарч ирсэн бөгөөд энд хожигдсон баг нь энэ тэмцээний хүрээнд анхны хожигдлоо амсах юм. Тоглолт эхлээд эхний оноог Индианагаас Бади Хийлд холын зайнаас авсан ч үүнээс хойш Лейкэрс оноог тэргүүлж явсаар 109-123 харьцаагаар Лейкэрс ялалт байгууллаа.

Улмаар улирал дундах цомын тэмцээний анхны медаль болон цомыг хүртлээ. Тус тоглолтод Энтони Дэвис 41 оноо, 20 самбар, 5 дамжуулалт, 4 хаалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 24 оноо, 11 самбар, 4 дамжуулалт, сэлгээнээс Остин Риверс 28 оноог авчээ. Эсрэг багаас Тарис Халибуртон 20 оноо, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Бэннедит Макбурн 20 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ