Монголын багууд NBA-ийн тэмцээнд хосоороо аваргаллаа

Монголын багууд NBA-ийн тэмцээнд хосоороо аваргаллаа

NBA-ийн зүгээс улирал дундуур "NBA Cup" тэмцээнийг зохион байгуулж өнөөдөр "Лос Анжелес Лэйкерс" баг аваргаар тодорсон билээ. Тус тэмцээнд зориулан зохион байгуулсан "NBA 3x Invitational Champion" тэмцээнд оролцсон Монголын Улсын эмэгтэй, эрэгтэй багууд хосоороо АВАРГА болж цомын эзэд боллоо. Тус тэмцээнд оролцох урилгыг NBA-ийн зүгээс МСБХ-нд өнгөрсөн сард ирүүлсэн юм.

Эмэгтэй баг хэсгээсээ 3 хожилтойгоор гарч ирж, аваргын төлөө Япон улсын багийг илүүрхэн 16:6-аар хожсон. Харин манай эрэгтэй баг хэсэгтээ 2 хожил 1 хожигдолтойгоор хэсгээсээ 1-ээр гарч чадсан. Аваргын төлөө легионер тоглогчоор хүчээ зузаатгасан талбайн эзэн орны туршлагатай, хүчирхэг багтай энэ тэнцүү өрсөлдөж 21:17 харьцаатай хожиж АВАРГАЛЛАА.

Тэмцээний шагналыг 2004 оны NBA-гийн аварга, 3 удаагийн Бүх Одод тоглогч Ричард Хамилтон гардуулан өгсөн юм.

Сагсан бөмбөгөөр дамжуулж, NBA болон олон улсад Монгол Улсаа сурталчлан таниуллаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ