3х3 сагсны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ

3х3 сагсны эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ

“Ханжоу 2022” Азийн XIX наадмын сагсан бөмбөгийн 3x3 төрлийн тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өчигдөр тоглолтоо хийлээ.

3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтод Филиппинийг 21:12-оор буулган авснаар хэсэгт гурван хожил, нэг хожигдолтой болж А хэсгээ тэргүүллээ. Улмаар шилдэг найман багийн нэг болсон бөгөөд хасагдах шатанд Энэтхэг болон Ираны багуудын хожсонтой нь тоглоно. Улмаар манай шигшээ өнөөдөр 18:25 цагт тоглоно. Манай багт Л.Авирмэд, Б.Сүхбат, М.Өлзий-Орших, Ц.Батзаяа нар тоглож байна.

 

 

Харин эмэгтэй баг өчигдөр сүүлийн тоглолтоо Филиппины багтай хийх байсан ч тоглолтод ирээгүй учраас манай баг хожил авч хэсгийг гурван хожилтойгоор шилдэг наймд шалгарлаа. Тэдний хасагдах шатны тоглолтоо Узбекстан болон Тайландын багуудын хожсонтой нь өнөөдөр 19:40 цагт тоглоно. Манай багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, Ө.Индра, Э.Нарангоо нар тоглож байгаа билээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ