Лонни Уалкер шийдвэрлэх үед гайхалтай байснаар багаа хожилд хөтөллөө

Лонни Уалкер шийдвэрлэх үед гайхалтай байснаар багаа хожилд хөтөллөө

NBA-ын талбайд өнөөдөр плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багийг хүлээн авч тоглож Лейкэрс тоглолтын төгсгөлийг гайхалтай хийснээр 101-104 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 1-3 харьцаагаар тэргүүлж байгаа бөгөөд цувралын тав дахь тоглолт тавдугаар сарын 11-ний өглөө 10:00 цагт болно.

Тус тоглолтод Леброн Жеймс 27 оноо, 9 самбар, 6 дамжуулалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 23 оноо, 15 самбар, 3 таслалт, Остин Риверс 21 оноог авчээ. Мөн сэлгээнээс Лонни Уалкер 15 оноог авсан бөгөөд тоглолтын шийдвэрлэх үед бүх оноогоо авчээ. Харин эсрэг багаас Стифэн Көрри 31 оноо, 10 самбар, 14 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эндрью Уйггинс 17 оноо, Гэйри Пэйтон 15 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 101-109 Миами Хит /1-3/

Голдэн Стэйт Уорриорс 101-104 Лос Анжелес Лейкэрс /1-3/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.