Миами Хит хожиж, цувралыг 3-1 харьцаагаар тэргүүлж байна

Миами Хит хожиж, цувралыг 3-1 харьцаагаар тэргүүлж байна

NBA-ын талбайд өнөөдөр плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Миами Хит талбайдаа Нью-Иорк Никс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийж 101-109 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 1-3 харьцаагаар Хит тэргүүлж байгаа бол цувралын тав дахь тоглолт Никсийн талбайд тавдугаар сарын 11-ний өглөө 07:30 цагт болно.

Тус тоглолтод Жимми Батлер 27 оноо, 6 самбар, 10 дамжуулалт, 2 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Бэм Адебаёо 23 оноо, 13 самбар, Макс Струс 16 оноо, сэлгээнээс Кайл Ловри 15 оноог авчээ. Эсрэг багаас Жэйлон Брансон 32 оноо, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Ар Жи Баррет 24 оноо, Жульс Рендл 20 оноо, 9 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 101-109 Миами Хит /1-3/

Голдэн Стэйт Уорриорс 101-104 Лос Анжелес Лейкэрс /1-3/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.