Жимми Батлер 56 оноог авч, цувралыг 3-1 болгон тэргүүлж байна

Жимми Батлер 56 оноог авч, цувралыг 3-1 болгон тэргүүлж байна

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Миами Хит талбайдаа Милоуки Багс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийж 114-119 харьцаагаар Хит хожлоо. Улмаар цувралыг 3-1 харьцаагаар Хит тэргүүлж байгаа бөгөөд цувралын тав дахь тоглолт Багсийн талбайд дөрөвдүгээр сарын 27-ны өглөө 09:30 цагт болно.

Тус тоглолтод Жимми Батлер 56 оноо, 9 самбар, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Бэм Адебаёо 15 оноо, 8 самбар, 1 хаалт, Калеб Мартин 12 оноог сэлгээнээс тус тус авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо гэмтлээс эргэн ирж 26 оноо, 10 самбар, 13 дамжуулалтаар трипл дабл хийсэн бол Брүүк Лопис 36 оноо, 11 самбар, 3 хаалтаар багаа тэргүүлжээ.

Өнөөдрийн бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 114-119 Миами Хит /1-3/
Мемфис Гриззлис 111-117 Лос Анжелес Лейкэрс /1-3/ нэмэлт цагт

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.