Лейкэрс нэмэлт цагт хожиж, цувралыг 3-1 харьцаатай болгожээ

Лейкэрс нэмэлт цагт хожиж, цувралыг 3-1 харьцаатай болгожээ

NBA-ын талбайд плэйоффын эхний цувралын хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Мемфис Гриззлис багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийж нэмэлт цагт Лейкэрс 111-117 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 3-1 харьцаагаар Лейкэрс тэргүүлж байгаа бол цувралын тав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 27-ны өдөр 07:30 цагт болно. 

Тус тоглолтод Леброн Жеймс 22 оноо, 20 самбар, 7 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр плэйоффт Лэйкерсийн өмсгөлтэй 20 оноо, 20 самбараас бөмбөг авалт хийсэн Шакил Онилоос хойших анхны Лэйкер боллоо. Мөн Остин Рийвэрс 23 оноо, 6 самбар, ДиАнжело Рассел 17 оноо, Энтони Дэвис 12 оноо, 11 самбар, 4 хаалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Дисмонд Бэйн 36 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жа Морант 19 оноо, 7 дамжуулалт, 3 бөмбөг таслалт Жаран Жейксон Жуниор 14 оноо, 14 самбар, 5 хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдрийн бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 114-119 Миами Хит /1-3/
Мемфис Гриззлис 111-117 Лос Анжелес Лейкэрс /1-3/ нэмэлт цагт

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.