Чикаго Буллс хожиж, Торонто Репторс плэйоффт орж чадалгүй мултарлаа

Чикаго Буллс хожиж, Торонто Репторс плэйоффт орж чадалгүй мултарлаа

NBA-ын талбайд өнөөдөр өрнө болон дорнод бүсээс 9, 10-р байраар гарсан багууд плэйоффын наймдугаар байрын төлөө гарахын төлөөх хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Торонто Репторс талбайдаа Чикаго Буллс багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхлэлийг талбайн эзэд гайхалтай хийж 18 онооны зөрүүг үүсгэж чадсан ч гуравдугаар үеэс тэргүүллээ алдаж онооны зөрүү бага багаар ойржээ.

Улмаар шийдвэрлэх үед тэргүүллээ алдаж 109-105 харьцаагаар Бухнууд хожлоо. Харин  Репторс чөлөөт шидэлтийг маш муу шидсэн нь /Репторс: 36 шидсэнээс 18-ыг алдсан, Буллс: 22 шидсэнээс 4-ийг нь алдсан/ тэдний хожигдох шалтгаан болжээ, плэйоффын наймдугаар байраар гарахын төлөө дахин нэг тоглолтын Миами Хит багийн талбайд хийхээр боллоо. Тус тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 14-ны өглөөний 07:00 цагт болно.

Тус тоглолтод Зак Лавин 39 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Димар ДеРөүзэн 23 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Паскал Сиакам 32 оноо, 9 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Фред Ванвлийт 26 оноо, 12 самбар, 8 дамжуулалт, 1 хаалтыг гүйцэтгэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.