Эрдэнэт Майнерс баг цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

Эрдэнэт Майнерс баг цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолт боллоо. Тэнүүн Өлзий Металл болон Эрдэнэт Майнерс багуудын цувралын хоёр дахь тоглолт 74-82 харьцаатай өндөрлөлөө. Эрдэнэт Майнерс баг хожил авснаар цувралыг 2-0 болгож том давуу талыг аваад байна. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 14-нд буюу баасан гарагт болно.

ТОГЛОЛТЫН БААТАР: Өчигдөр Эрдэнэт Майнерс баг багаараа жигд тоглож дөрвөн тоглогч 10-аас дээш оноо бүртгүүлсэн юм. Пендарвис Уиллиамс 19 оноо авч багаа тэргүүлсэн бол О.Энхбаатар 12, Г.Ган-Эрдэнэ 10, Н.Золжаргал 11, Т.Санчир 11 оноо тус бүр авсан.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолтын хоёрдугаар үеийн цаг сүүлийн 6 минут руу орж 32-28 харьцаатай Тэнүүн Өлзий Металл баг илүү байхад Эрдэнэт Майнерс 10-0 run хийж 32-38 болгосон билээ. Үүнээс хойш Тэнүүн Өлзий Металл баг онооны илүү гараагүй буюу Эрдэнэт Майнерс баг тоглолтын хэмнэлийг удирдсаар хожил авч чадсан.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожигдол амссан Тэнүүн Өлзий Металл баг өнөөдөр багаараа 17 бөмбөг алдалт хийж, Эрдэнэт Майнерс баг бөмбөг алдалтаас 30 оноо авсан. Тэнүүн Өлзий Металл баг эсрэг багийнхаа бөмбөг алдалтаас ердөө 4 оноо авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.