Оклахома Сити Тандер хожиж, Паликансын улирал дууслаа

Оклахома Сити Тандер хожиж, Паликансын улирал дууслаа

NBA-ын талбайд өнөөдөр өрнө болон дорнод бүсээс 9, 10-р байраар гарсан багууд плэйоффын наймдугаар байрын төлөө гарахын төлөөх хоёр тоглолт боллоо. Нью-Орлэйн Паликанс талбайдаа Оклахома Сити Тандер багтай тоглож 123-118 харьцаагаар Тандер хожлоо. Улмаар өрнөд бүсийн наймдугаар байрын төлөө Минносато Тимбервулвс багийн талбайд нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 09:30 цагт тоглохоор боллоо.

Харин Паликансын улирал энэ хүрээд дуусч байна. Тус тоглолтод Шай Гилжиус Александр 32 оноогоор багаа тэргүүлсэн бол Жош Гидди 31 оноо, 9 самбар, 10 дамжуулалт, Лукинз Дорт 27 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Брэндин Инграм 30 оноо, 6 самбар, 7 дамжуулалт, Трэй Мурпи III 21 оноо, Хэрберт Жонс 20 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.