PSG клуб болон Al Nassr клубын тоглолт Мессигийн багийн хожлоор өндөрлөлөө

PSG клуб болон Al Nassr клубын тоглолт Мессигийн багийн хожлоор өндөрлөлөө

Лионел Месси тэргүүтэй Францын PSG клуб Криштиану Роналду тэргүүтэй Саудын Арабын Al Nassr клубүүд Эр-Рияд хотод тоглож 4-5 харьцаагаар Мессигийн баг хожлоо.

Энэхүү нөхөрсөг үзүүлэн тоглолтод PSG клуб Азийн Аваргуудын лигийн аварга Саудын Арабын Al Hilal клубийн тоглогчидтой хамтран тоглосон юм.

Шинэ клубтээ дэлхийн хамгийн өндөр цалинтай хөл бөмбөгчин болж (2.5 жилийн 210 сая ам.долларын гэрээ байгуулсан) ирсэн Роналду клубийнхээ төлөө анхны тоглолтдоо оролцсон нь энэ юм.

Тоглолтод Лионел Месси, Криштиану Роналду, Маркинос, Серхио Рамош, Килиан Мбаппе, Андерсон Талиска тэргүүтнүүд гоол оруулжээ. Цагтаа Реал Мадрид клубт хамт тоглож явсан Роналду, Рамош нарыг дахин нэг дор харах, хөл бөмбөгийн бүх цаг үеийн шилдгүүд болох Месси, Роналду, Неймар болоод өнөө цагийн шилдэг Мбаппе нарын тоглолтыг үзсэн хөгжөөн дэмжигчид уйдсангүй.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.