Клевленд Кавалерс нэмэлт цагт Лукагүй Далласыг буулгаж авлаа

Клевленд Кавалерс нэмэлт цагт Лукагүй Далласыг буулгаж авлаа

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Клевлэнд Кавалерс талбайдаа Даллас Мавирекс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтыг хийлээ. Улирлын эхний тоглолт гурав хоногийн өмнө болсон бөгөөд Мавирекс талбайдаа 105-90 харьцаагаар хожигджээ.

Харин энэ удаагийн тоглолтод дөрөвдүгээр үед найман онооны илүүгээр орсон Мавирекс тэргүүллээ хадгалж чадалгүй 96-96 харьцаагаар тэнцэж нэмэлт цаг сунгажээ. Улмаар нэмэлт цагт онооны авалт багатай болсон бөгөөд 99-100 харьцаагаар Кавалерс хожил байгуулжээ. Тэд улирлын 20 дахь хожлоо байгуулж байгаа бөгөөд дорнод бүсийн гуравт бичигдэж байгаа бол Мавирекс 15 хожил, 15 хожигдолтой болжээ.

тус тоглолтод Донован Митчел 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Дариус Гарланд 18 оноо, 7 самбар, 12 дамжуулалт, Эван Мобли 17 оноог авчээ. Эсрэг багаас Лука Дончич тоглоогүй бөгөөд Кэмба Уалкер 32 оноо, 5 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кристиан Вүүд 26 оноо, 14 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Вашингтон Уйзардс 93-102 Лос Анжелес Клипперс
  • Миами Хит 111-101 Сан Антонио Спөрс
  • Портлэнд Трэйл Блэйзэрс 107-95 Хьюстон Рокетс
  • Даллас Мавирекс 99-100 Клевлэнд Кавалерс нэмэлт цагт
  • Юта Жазз 97-123 Милоуки Багс
  • Мемфис Гриззлис 109-115 Оклахома Сити Тандер
  • Нью-Орлэйн Паликанс 114-118 Финикс Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.