Хорватын шигшээ хоёр ДАШТ дараалж медаль хүртлээ

Хорватын шигшээ хоёр ДАШТ дараалж медаль хүртлээ

Катар-2022 ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт өнгөрсөн шөнө Хорват болон Марокко багуудын хооронд болж 2:1 харьцаагаар Хорват хожиж хүрэл медаль хүртлээ.

Тус тоглолтын салхийг 7 минутад 20 настай Йошко Гвардиол тооны харьцааг нээснээр Хорватын шигшээ багийн түүхэн дэх хамгийн залуу гоолтой тоглогч боллоо.  Харин тун удалгүй Марокко хариу гоолыг хийж 9 дэх минутад хамгаалагч Ашраф Дари мөн мөргөж тооны харьцааг тэнцүүлсэн юм.

Улмаар 42 минутад Мислав Оршич Мароккогийн хаалганд гоол оруулснаар Хорватууд итгэл төгс тэргүүлэн тоглолтын эхний үеийг өндөрлүүлсэн. Хоёрдугаар үед үед тэд хамгаалалтаа барьсаар хүрэл медалийн тавцанд хүрлээ. 

1998 онд хүрэл, 2018 онд мөнгөн медаль хүртсэн Хорватын хөлбөмбөгийн алтан үе ийнхүү тусгаар улс болсон 30 жилийнхээ түүхэнд хорватууд оролцсон гурван ДАШТ-ийнхээ талд нь медаль хүртэж буй.

Мароккогийн шигшээ баг ДАШТ-ийг 4-р байраар өндөрлүүлж байна. Тэд Африк тивээс ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан анхны баг болж түүхэнд бичигдсэн билээ.

Харин өнөөдөр 23:00 цагаас Франц болон Аргентины шигшээ багуудын хооронд алтан цомын төлөөх тоглолт болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.