Аргентин, Польш багууд хэсгээсээ гарлаа

Аргентин, Польш багууд хэсгээсээ гарлаа

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлийн тоглолтууд болж байна. C хэсгийн сүүлийн тоглолт болсон бөгөөд тус хэсэгт Аргентин, Польш, Мексик, Саудын Араб гэсэн багууд орсон юм.

Хэсгийн эхний тоглолтод Саудын Арабад хожигдоод байсан Аргентин өнгөрсөн шөнө Польшийн багтай тоглож 2-0 харьцаагаар Аргентин хожлоо. Тус тоглолтын салхийг хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад буюу 46 минутад Алексис МакАллистер гоолдсноор тоглолтыг тэргүүлсэн бөгөөд үүний дараа Энцо Фернандезийн дамжуулалтаар 67 минутад Жулиан Альварез гоол оруулснаар Аргентин хэсгээс нэгдүгээр байраар шалгарлаа.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Саудын Араб болон Мексикийн багуудын хооронд болж 2-1 харьцаагаар Мексик хожлоо. Тус тоглолтын салхийг хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Хенри Мартин гоолдож Мексик тэргүүлж эхэлсэн бол энэ гоолоос ердөө 5 минутын дараа Луис Чавес Мексикийн ялалтыг бататгав. Мексик хэсгээс гарахын тулд 2-оос дээш гоолоор хожих даалгавартай байсан бол эцсийн мөчид 90+5 минутад Саудын Арабын тоглогч Салем Алдавсари гоол оруулжээ.

Улмаар Аргентин зургаан оноотойгоор хэсгийг тэргүүлсэн бол Мексик болон Польшийн багууд оноо тэнцсэн ч гоолын зөрүүгээр Польш шөвгийн 16-д шалгарлаа.

Аргентин шөвгийн 16-д Австралийн багтай арванхоёрдугаар сарын 4-ны ням гарагийн шөнө 03:00 цагт тоглох бол Польшийн баг шөвгийн 16-д Францын шигшээтэй арванхоёрдугаар сарын 4-ны ням гарагийн орой 23:00 цагт тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.