Англи тэнцэж, В хэсгийг тэргүүлж байна

Англи тэнцэж, В хэсгийг тэргүүлж байна

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий зургаа дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр В хэсгийн хоёр дахь тоглолтууд болж байгаа бөгөөд тус хэсэгт Иран, Уэльс, Англи, Америк гэсэн багууд орсон юм.

Энэ хэсгийн дөрөв дахь тоглолт Англи болон Америк багууд болж 0-0 харьцаагаар тэнцлээ. Улмаар англи нийт дөрвөн оноотойгоор В хэсгийг тэргүүлж байгаа бол тэдний араас хэрэгтэй хожлыг байгуулж чадсан Ираны баг гурван оноотойгоор бичигдэж байна.

Харин Нэгдсэн улсын шигшээ хоёр тэнцээтэй хоёр оноотойгоор гуравт байгаа бол дөрөвт Уэльсын шигшээ нэг оноотойгоор бичигдэж байна.

Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд шийдэх бөгөөд Америкын шигшээ арваннэгдүгээр сарын 30-ны Лхагва гарагийн шөнө 03:00 цагт Иран багтай тоглох бол Английн баг арваннэгдүгээр сарын 30-ны лхагва гарагийн шөнө 03:00 цагт Уэльсын эсрэг тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.