Тоттенхэм Аваргуудын лигийн D хэсгийг тэргүүллээ

Тоттенхэм Аваргуудын лигийн D хэсгийг тэргүүллээ

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа.

D хэсэгт Португалийн Спортинг талбайдаа Германы Айнтрахт Франкфурт клубтэй хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 1-2 харьцаагаар хожигдлоо. Улмаар Германы баг 10 оноотойгоор хэсгийн хоёрдугаар байраар гарч байгаа бол Спортинг 7 оноотойгоор хэсгээсээ гарч чадсангүй. Тус тоглолтод Спортингийн тоглогч Артур 39 минутад тоглолтын тэргүүлийг авсан ч 62 минутад Камада торгуулийн цохилтоор тэнцээний гоолыг хйисэн бол 72 минутад Коло-Муани хожлын гоол оруулжээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолтод Францын Марсель талбайдаа Английн Тоттенхэм клубтэй тоглож 1-2 харьцаагаар Английн баг хожлоо. Улмаар 11 оноотойгоор хэсгийг тэргүүлсэн бол Марсель 6 оноотой болж хэсгийн сүүлийг мунгилаа. Тус тоглолтод Марселиас 45+2 минутад Мбемба тэргүүллийг авчээ. Гэвч 54 минутад Лангле тэнцээний гоолыг оруулж 90+5 минутад Кейны дамжуулалтаар Хейбьерг хожлын гоол оруулжээ.

 

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд

Ливерпүүл /Англи/ 2 : 0 Наполи /Итали/
Рейнжерс /Шотланд/ 1 : 3 Аякс /Недерланд/ 
Байер Леверкузен /Герман/ 0 : 0 Брюгге /Бельги/
Порту /Португал/ 2 : 1 Атлетико Мадрид /Испани/
Виктория Пльзень /Чех/ 2 : 4 Барселона /Испани/
Бавария Мюнхэн /Герман/ : 0 Интер Милан /Итали/
Спортинг /Португал/ 1 : 2 Айнтрахт Франкфурт /Герман/
Марсель /Франц/ 1 : 2 Тоттенхэм  /Англи/
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.