Ливэрпүүл талбайдаа Наполи клубын эхний хожигдлыг амсууллаа

Ливэрпүүл талбайдаа Наполи клубын эхний хожигдлыг амсууллаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа.

А хэсгийн эхний тоглолт Английн Ливерпүүл талбайдаа Италийн Наполи клубтэй тоглож 2-0 харьцаагаар хожлоо. Улмаар хожигдолгүй байсан Наполийг хожиж хүснэгтийн оноо тэнцсэн ч  гоолын зөрүүгээр хоёрт бичигдлээ. Харин тус хэсгийг Наполи тэргүүллээ. Тус тоглолтод 85 минутад Салах тоглолтын онооны харьцааг нээсэн бол эцсийн цэгийг 90+8 минутад Нуньес оруулжээ.

Харин хэсгээсээ гарахгүй бол Шотландын Рейнжерс талбайдаа Недерландын Аякс клубтэй тоглож 1-3 харьцаагаар хожигдлоо. Улмаар Аякс зургаан оноотой болж хүснэгтийн гуравт бичигдсэн бол Рейнжерс энэ удаа хожил авч чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Тус тоглолтод Аяксаас 4 минутад Кудусын дамжуулалтаар Бергейс тоглолтын харьцааг нээсэн бол 29 минутад Кудус, эцсийн цэгийг 89 минутад Франсишку Консейсау оруулжээ. Эсрэг багийн цорын ганц гоолыг 87 минутад Тавернье торгуулийн цохилтоос оруулжээ.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтууд

Ливерпүүл /Англи/ 2 : 0 Наполи /Итали/
Рейнжерс /Шотланд/ 1 : 3 Аякс /Недерланд/ 
Байер Леверкузен /Герман/ 0 : 0 Брюгге /Бельги/
Порту /Португал/ 2 : 1 Атлетико Мадрид /Испани/
Виктория Пльзень /Чех/ 2 : 4 Барселона /Испани/
Бавария Мюнхэн /Герман/ : 0 Интер Милан /Итали/
Спортинг /Португал/ 1 : 2 Айнтрахт Франкфурт /Герман/
Марсель /Франц/ 1 : 2 Тоттенхэм  /Англи/
 
 
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.