Манай баг тавдугаар байрт оржээ /Тоглолтын бичлэгтэй/

Манай баг тавдугаар байрт оржээ /Тоглолтын бичлэгтэй/

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээний нэг, оны дөрөв дэх их дуулга "Лозанн мастерс" Швейцарын Лозанн хотод хоёр өдөр болж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг 14 баг оролцсон тэмцээнд Монголын Улаанбаатар ММС Энержи баг оролцон тоглосон бөгөөд манай багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Сир Стев, Ц.Отгонжаргал гэсэн бүрэлдэхүүнтэй тоглолоо. Өчигдөр тэд хасагдах шатны тэмцээнд  Сербийн "Ub Huishan NE" багтай тоглож 21-17 харьцаагаар хожигдож тавдугаар байрыг эзлэж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Тэд С хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Бельгийн Антверп хийж 16-21 харьцаагаар манай баг хожсон бол хэсгийн сүүлийн тоглолтоо Сербийн Белград багтай хийж 19-21 харьцаагаар хожигджээ. Улмаар Белград болон Антверп багууд 11-21 харьцаагаар Антреп хожсоноор багууд гурван баг биенээ тойрч Улаанбаатар ММС Энержи баг хэсгээсээ тэргүүлсэн билээ.

Харин тус тэмцээнд Сербийн "Ub Huishan NE" баг түрүүлсэн бөгөөд 3х3-ын шинэ улирал эхэлснээс хойш дөрвөн их дуулга зохиогдсоны бүгдэд ийнхүү Сербиүд түрүүллээ. Тус багт Дежан Майсторович, Марко Бранкович, Неманья Барак, Страхина Стоячич нарыг хожих баг өнөөдрийн байдлаар 3х3 сагсан бөмбөгийн ертөнцөд алга байна.

Долоо хүрэхгүй хоногийн дараа дэлхийн шилдэг 14 баг дахин Унгарын Дебрецен хотод оны тав дахь их дуулгаар уулзана.

Хасагдах шат - Улаанбаатар VS UB

 

С хэсгийн тоглолт - Улаанбаатар VS Белград

 

С хэсгийн тоглолт - Улаанбаатар VS Антверп

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.