“Реал” 16 дараалан хожиж, “Барса”-гийн рекордыг давтлаа

“Реал” 16 дараалан хожиж, “Барса”-гийн рекордыг давтлаа

Испанийн Ла лигийн дөрөвдүгээр тойрогт Эзэн хааны “Реал Мадрид” клуб “Эспаньол”-ын талбайд зочлон тоглож, 0:2-оор буулгаж авсан билээ. Ингэснээр “Реал” Ла лигт 16 дараалан хожиж, 2010-2011 оны улиралд Пепийн үед “Барселона”-гийн тогтоож байсан дээд амжилттай зэрэгцлээ.

“Реал” энэ оны гуравдугаар сарын 2-нд “Леванте” клубыг 3:1-ээр буулгаж авсан билээ. Түүнээс хойш Ла лигт ганц ч тоглолтод хожигдоогүй, бүгдэд нь хожиж байгаа юм.  “Реал” дараагийн тойрогт талбайдаа “Вильярреал” клубыг хүлээж авна. Энэ тоглолтод хожвол шинэ дээд амжилт тогтоох юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.