Унадаг дугуйн үндэсний мастер төлөвлөгөө боловсруулж, сарын аян зохион байгуулахаар боллоо

Унадаг дугуйн үндэсний мастер төлөвлөгөө боловсруулж, сарын аян зохион байгуулахаар боллоо

 

Иргэдийн унадаг дугуйн ашиглалт, хэрэглээтэй холбоотой эрхзүйн орчин, тааламжтай байдал, дэд бүтэц, санхүү, зээлийн нөхцөлийг бий болгох, хүрээлэн буй байгаль орчинд ээлтэй унадаг дугуйг хөгжүүлэхийг Зам, тээврийн яам санаачлан зохион байгуулж эхэлсэн. 

Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хот, Монголын авто замчин залуучуудын холбоо хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд унадаг дугуйн үндэсний мастер төлөвлөгөө боловруулж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж, унадаг дугуйн замын ногоон сүлжээг бий болгохын тулд нийслэлийн төсөвт тусгах, дугуйн зогсоол талбайг байгуулах зэрэг ажлуудыг хийж эхлэх юм.  Энэ ажлын эхлэл болох санамж бичигт өнөөдөр Зам, тээврийн сайд М.Зоригт гарын үсгээ зурж баталгаажууллаа. 

Нийслэлд ирэх зургадугаар сарын 3-наас 7-р сарын 3-ны өдрүүдэд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэлгүй хотод стрессгүй зорчих боломжийг бүрдүүлэх замаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Унадаг дугуй ба эрүүл мэнд” сарын аяныг зохион байгуулах юм. Аянг Зам, тээврийн яам санаачлан, МЗХ, МАЗЗХ болон яам, агентлагууд хамтран зохион байгуулна. 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.