Бостон Селтикс хожигдож дорнод бүсийн дөрөв рүү уналаа

Бостон Селтикс хожигдож дорнод бүсийн дөрөв рүү уналаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Торонто Репторс талбайдаа Бостон Селтикс багтай тоглож нэмэлт цагт 115-112 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын 43 дахь хожлоо байгуулсан бөгөөд дорнод бүсийн 6-рт бичигдэж байгаа бол өчигдөр дорнод бүсийг тэргүүлж эхэлсэн Селтикс хожигдсноор 47 хожил, 29 хожигдолтой болж дорнод бүсийн 4-р байр руу уналаа.

Тус тоглолтод Паскал Сиакам 40 оноогоор багаа тэргүүлсэн бол Ануноби, Фред Ванвлийд нар 14 оноог авчээ. Эсрэг багаас Жэйсон Тэйтум, Жэйлон Браун нар тоглоогүй бөгөөд Маркус Смарт 28 оноо, 10 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлотт Хорнетс 109 : 113 Денвер Наггетс
Индиана Пэйсэрс 123 : 132 Атланта Хаукс
Кливленд Кавлерс 107 : 101 Орландо Межик
Торонто Репторс 115 : 112 Бостон Селтикс
Нью-Йорк Никс 109 : 104 Чикаго Буллз
Майами Хит 123 : 100 Сакраменто Кингс
Мемфис Гриззлис 123 : 95 Голден Стэйт Уорриорс
Хьюстон Рокетс 120 : 123 Сан-Антонио Спөрс
Портленд Трэйл Блэйзэрс 131 : 134 Оклахома-Сити Тандер

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.