Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана

Энэ сарын 10-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 66, II тунд 133, III тунд 2084, IV тунд 2695, нийт 4978 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 48.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 0.54 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3008 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.388 (76.9 хувь), 16-17 насны 26.956 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Өнөөдөр /2022.01.11/ Улаанбаатар хотод 159 суурин цэгт 160 багийн 752 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя. 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.