ЖАЙКА байгууллагын төлөөлөгчид МҮОХ-нд зочлов

ЖАЙКА байгууллагын төлөөлөгчид МҮОХ-нд зочлов
Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Японы ЖАЙКА (JAICA)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Т.Ёшимүра, төлөвлөлт судалгааны мэргэжилтэн Ё.Мүронэ нарыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов. ЖАЙКА нь 1997 оноос Монгол улстай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд спортын салбарт волейбол, бадминтон, жүдо зэрэг төрлөөр мэргэжилтэн илгээж байсан юм.
 
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Токио-2020 олимпийн наадамд бэлтгэж буй баг тамирчдын талаар товч танилцуулж, спорт-олимпизмийн салбарт хэрэгжүүлэх чиглэлийн талаар санал бодлоо солилцон, Зуны XXXIII олимпийн наадам товлосон ёсоор зохиогдоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.