Г.Одбаяр дэлхийн аварга Японы Соичи Хашимотод ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

Г.Одбаяр дэлхийн аварга Японы Соичи Хашимотод ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

2021 онд IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж Доха Мастерс 2021” тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй -73 кг, -81 кг, эмэгтэй -63, -70 кг жингийн барилдаанууд өнөөдөр болно. өдөр 9 тамирчин зодоглосноос хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ.

Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд зодоглож буй Г.Одбаяр эхний тойрогтоо Африк тивийн аварга Египетийн Мохамед Мохелдиныг ялж, дараагийн шатанд шалгарлаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт дэлхийн аварга Японы Соичи Хашимототой барилдаж ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ.

“Доха Мастерс 2021” тэмцээний аваргын төлөө 5 тивийн 70 орноос хүрэлцэн ирэх 401 тамирчид /эрэгтэй-215, эмэгтэй-186/ эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 1-р сарын 11-13-ны хооронд өрсөлдөж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.