Үс засуулбал өлзийтэй сайн

Үс засуулбал өлзийтэй сайн

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН ШИНИЙН 15.

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана.

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 17 цаг 08 минутаас 20 цаг 03 минутын хооронд 2 цаг 55 минут үргэлжлэх ба оргил үе нь 17 цаг 11 минутанд харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.