Нэн ховор амьтны арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нэн ховор амьтны арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ

Өмнөговь-Улаанбаатар чиглэлд хувийн тээврийн хэрэгслээр 7 ширхэг чонын арьс, нэн ховор амьтан болох 2 ширхэг шилүүсний арьс тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Мөн Багануур-Төв аймгийн чиглэлд иргэн Ө дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичиггүй 16.1тн түүхийнүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулсан байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлш тээвэрлэн нийслэлээс гаргах гэсэн зөрчил түгээмэл гарч байгаа аж.

Аравдугаар сарын 27-нд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг, Цагдаагийн байгууллагын 30 албан хаагч Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4-р зөрлөг, Городок гэсэн долоон товчоонд хяналт, шалгалт зохион байгуулсан юм. Шалгалтын хугацаанд Улаанбаатар хотоос 1627 тээврийн хэрэгслээр 2875 иргэн гарч, 1830 тээврийн хэрэгслээр 3336 иргэн нэвтэрчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.