"Бавари Мюнхен" А хэсгийг тэргүүлж байна

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргын лигийн хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө А, В, С, D хэсгийн 5-р тойргын тоглолтууд боллоо. А хэсгийг тэргүүлэгч Германы "Бавари Мюнхен" клуб Испанийн "Атлетико Мадрид"-ын талбайд зочилж 1-1 харьцаагаар тэнцлээ. Тоглолтын салхийг "Атлетико Мадрид"-ын Жоау Феликс 26 дах минутад оруулсан бол тэнцээний гоолыг Томс Мюллер 86 дах минутад торгуулийн цохилтоос оруулжээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Австрийн "Ред Булл Зальцбург" клуб ОХУ-ын "Локомотив Москва"-ын талбайд зочилж 3-1 харьцаагаар хожлоо. Тоглолтын эхний гоолыг 28 минутад Бериша, 41 минутад Бериша, 81 минутад Адейеми нар гоолджээ. Харин эсрэг багаас 79 дэх минутад Миранчук торгуулийн цохилтоос оруулсан байна.

Улмаар "Бавари Мюнхен" 4 хожил нэг тэнцээтэйгээр 13 оноо авч хэсгийг тэргүүлж байгаа бол тэдний араас  "Атлетико Мадрид" 1 хожил, 3 тэнцээ, 1 хожигдолтойгоор 6 оноог авсан бол "Ред Булл Зальцбург" 1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол нийт 4 оноо, "Локомотив Москва" 3 тэнцээ, 2 хожигдолтойгоор нийт 2 оноог авч сүүл мушгиж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.