"Барселона" хэсгийг хожигдолгүйгээр тэргүүлж байна

Аваргуудын лигийн E, F, G, H хэсгийн 4-р тойргын тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. G хэсгийг тэргүүлж байгаа Испаний алдарт "Барселона" клуб Украйны "Динамо Киев"-ын талбайд зочилж тоглож 4-0 харьцаагаар бутниргэлээ. Тоглолтын салхийг 52 дах минутад Дест оруулсан бол үүнээс хэсэг хугацааны дараа эхний гоолын дамжуулалтыг өгсөн Брэйтуэйт 57 болон 70 дахь минутад, эцсийн цэгийг 92 дах минутад Гризманн гоолджээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Италийн "Ювэнтус" талбайдаа Унгарын "Ференцварош" хүлээн авч тоглож 2-1 харьцаагаар хожлоо. Тоглолтын салхийг Ференцварошийн тоглогч Узуни 19 дэх минутад оруулжээ. Хариу гоолыг 19 дэх минутад Куадрадогийн дамжуулалтаар  Роналду гоолдсон бол хожлын гоолыг 92 дэх минутад мөн Куадрадогийн дамжуулалтаар Мората хийжээ.

G хэсгийг "Барса" 4 хожил, 12 оноотойгоор тэргүүлж байгаа бол тэдний араас "Ювэнтус" 3 хожил, 1 хожигдолтой, 9 оноотойгоор араас нь бичигдэж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.