Саид Моллай: Би ирснээсээ хойш 10 гаруй хоног зочид буудалд байрлаж байхад хэн ч надтай холбогдоогүй

Саид Моллай: Би ирснээсээ хойш 10 гаруй хоног зочид буудалд байрлаж байхад хэн ч надтай холбогдоогүй

Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллай олимпын хороо болон Монголын Улсын засгийн газар амжилтыг нь үл тоож байгаад сэтгэл дундуур байгаагаа нэгэн хэвлэлд өгсөн шууд ярилцлагын үеэр хэлжээ. Тэрбээр "Би одоогоор зочид буудалд байрлаж байна. Олимпын мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байна. Бүх монголчууддаа, надад тусалсан хүмүүст баярлалаа. Гэхдээ л би өнөөдөр маш гомдолтой байна.

Олон худал мэдээлэлд цацагдаж, орон сууцаар шагнууллаа гэсэн мэдээллийг хараад онцгүй санагдсан. Хүрэл медаль авсан Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар орон сууцаар шагнуулсан.

Тэд хүрэл медаль, би мөнгөн медаль хүртсэн шүү дээ. Миний хувьд бага зэрэг гомдолтой байна. Монголд ирснээс хойш 10 хоногийн турш зочид буудалд байхад Монголын төр засгаас надтай хэн ч ирж уулзаагүй, зарим хүн надад бэлэг өгч байсан ч Олимпын хорооноос надад ямар нэгэн арга хэмжээ болох талаар дуулгаагүйн дээр бусад тамирчинд олон төрлийн бэлэг өгч байгаад сэтгэл дундуур байна. Эхнэр маань надаас "Монголд юу хийгээд байгаа юм бэ, ямар нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулаагүй юм уу" гэж асуусан. Үгүй ээ, би ирснээсээ хойш 10 гаруй хоног зочид буудалд байрлаж байхад хэн ч надтай холбогдоогүй. Би Монгол Улсын төр засгаас хүртсэн шагналынхаа дээжийг гэр бүлтэйгээ хуваалцмаар байна. Надад орон сууц бэлэглэсэн гэсэн худал мэдээлэл байсан. Би ямар ч байр аваагүй. Зөвхөн ноён Х.Баттулга л надад тусалж байсан.

Энэ дашрамд түүнд баярлалаа гэж хэлмээр байна. Төр засаг олимпын хорооноос ямар ч туслалцаа үзүүлээгүй, ямар нэгэн ёслолын арга хэмжээнд ороогүй. Гэвч бусад тамирчид мөнгө, машин, байр гээд өдөр бүр бэлэг авч байна. Миний хувьд сэтгэл дундуур байна. Монголын төр засаг миний амжилтыг үнэлж, дэмжих хэрэгтэй гэж бодож байна.

Учир нь би олимпын наадамд Монгол Улсын далбааг мандуулсан шүү дээ. Би энгийн иргэдэд гомдоогүй ээ, төр засаг нь авч хэлэлцэхгүй, тоохгүй байгаад л сэтгэл дундуур байна. Монголын ард түмэн сайхан сэтгэлтэй. Тиймдээ ч би энэхүү медалийг Монгол Улсад зориулсан гэж хэлж чадна. Эцэст нь Х.Баттулга, Монголын ард түмэнд баярлалаа гэж хэлье" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.