Хамтдаа хамгийн хурдан, хамгийн өндөр, хамгийн хүчтэй

Хамтдаа хамгийн хурдан, хамгийн өндөр, хамгийн хүчтэй

Цар тахлын улмаас бүтэн жил өнжсөн зуны XXXII олимп албан ёсоор нээгдлээ. Хөл хорио, хязгаарлалтын дэглэмд үзэгчгүй зохион байгуулагдаж буй олимпын наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөх юм. 

Олимп нээгдсэнийг Японы эзэн хаан Нарүхито зарлан тунхагласан бол теннисчин Наоми Осака галт бамбарыг асаалаа. Цэнгэлдэх хүрээлэнд бамбарыг паралимпийн тамирчин Цүшида Вакако оруулж ирсэн юм.

Нээлтийн эхэнд дэлхий нийтээр цар тахлын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн хэсэг хором дуугаа хураасан бол туг өргөх, бамбар залах ёслолд Ковид19 халдварын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд зүтгэж буй эмч, сувилагч, тусгай үүргийн албан хаагчид оролцлоо.

ТОКИО 2020: "Хамтдаа хамгийн хурдан, хамгийн өндөр, хамгийн хүчтэй"

 Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах Токиогийн олимпыг "Цар тахлын харанхуй хонгил дахь гэрэл" гэж нэрлэлээ.

Тэрээр "Өнөөдөр итгэл найдварын өдөр. Хэдий бидний төсөөлж байснаас тэс өөр байгаа ч 205 улсын үндэсний олимпын хорооны тамирчид болон дүрвэгсдийн баг бүгдээрээ Олимпын туган доор нэгдэж чадлаа. Энэ бол хүн төрөлхтнийг нэгтгэх спортын их хүч юм. Хүнд бэрх цаг үед олимпын наадмыг хүлээн авч зохион байгуулж чадсан Японы ард түмэнд талархал илэрхийлье. Токиогийн олимпыг бодит болгосон бүх хүнд баярлалаа" гэв.

ТОКИО 2020: "Хамтдаа хамгийн хурдан, хамгийн өндөр, хамгийн хүчтэй"

Тамирчдын жагсаалыг уламжлал ёсоор Грекийн баг нээж, улс орнууд япон цагаан толгойн дарааллаар цэнгэлдэхэд орж ирсэн юм.  

ТОКИО 2020: "Хамтдаа хамгийн хурдан, хамгийн өндөр, хамгийн хүчтэй"

Монголын багийн гэрэл зургийг Э.Харцага

Токио хотод тогтоосон хязгаарлалтын улмаас спортын тэмцээн уралдаанууд үзэгчгүйгээр зохион байгуулагдах бол нээлтийн ёслолд улс орнуудын удирдагч, тусгай зочин 950 хүн оролцлоо.

Үүний зэрэгцээ цэнгэлдэх хүрээлэнгийн гадна олон арван хүн цугларч олимпын наадмыг цуцлахыг шаардсан юм. Жагсаал хэдийгээр цагдаагийн хамгаалалт хашилгын цаана 400 метрийн зайд болсон ч нээлтийн үеэр эсэргүүцлийн уриа хашгираан цэнгэлдэхэд сонсогдож байжээ.

ТОКИО 2020: "Хамтдаа хамгийн хурдан, хамгийн өндөр, хамгийн хүчтэй"

Токио хот орчимд коронавируст халдварын тоо эрс нэмэгдэж байгаа нь Олимпын наадмыг зохион байгуулагчын санааг зовоож байна. Сүүлийн мэдээгээр Олимпыг зохион байгуулагчид хийгээд тамирчдын тосгоноос илэрсэн халдварын тохиолдол 110-д хүрчээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.