II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно
2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг өгөх бэлтгэл хийгдэж байгааг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Тиймээс худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны дотор цахим системд бүртгүүлэх шаардлагатай аж.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал тутамд олгодог болсон билээ.
-
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
-
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
-
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол
-
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл байхгүй байна.