Бүүкэр цаг дуусах мөчид шидэлтээ оруулж ЛА Клипперс багийг хожлоо

Бүүкэр цаг дуусах мөчид шидэлтээ оруулж ЛА Клипперс багийг хожлоо

Өнөөдөр NBA-ын талбайд 6 тоглолт боллоо. Хамгийн сонирхолтой тоглолт Финикс Санс, Лос Анжелес Клипперс багуудын хооронд боллоо. Хоёр баг эхний хагасыг 62-55 харьцаагаар Санс тэргүүлж дуусгасан ч сүүлйин хагаст Клипперс оноог ойртуулж чадсан ч Дэвин Бүүкэр цаг дуусах мөчтэй зэрэгцэж дундын зайнаас довтолж амжилттай болгосноор 117-115 харьцаагаар Финикс Санс хожил байгуулжээ. Тэд орлондо-д ирээд 3 хожил байгуулаад байгаа бөгөөд 29 хожил 39 хожилтойгоор бүсийнхээ 12-р бичигдэж байна. Тэдний өмнө 11-рт Нью-Орлейн Паликанс 29-38, 10-рт Сан Антонио Спөрс 29-37, 9-рт Портленд Трэйл Блэйкэрс 30-38, 8-рт Мемфис Гриззлис 32-36 гэж байна.

Тус тоглолтод Дэвин Бүүкэр 35 оноо, 4 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДэАнтре Эйтон 19 оноо, 7 самбар, Рики Рубой 18 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Кавай Леонард 27 оноо, 7 самбар, Пол Жорж 23 оноо, 6 самбарыг авчээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.