Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Асанояма нар өвдөг шороодлоо

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Асанояма нар өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башёгийн 14 дахь өдрийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Хоёр их аварга гэмтлийн улмаас башёг өнжлөө. 

Харин нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа  Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ секиваки Шодайтай барилдаж өвдөг шорооджээ. Улмаар 12 даваа хоёр унаатай болжээ. Харин түүний араас хоёр озэки Асанояма меагаширагийн 7-оос барилдах Терүцүёшитэй барилдаж өвдөг шороодлоо. Тэрбээр 11 даваа гурван унаатай боллоо. 

Харин башёг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа хоёр унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол Асанояма, Митакүми, Шодай нар башёг 11 даваа гурван унаатайгаар араас нь нэхэж байна. Сүүлийн өдөр буюу өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, секиваки Митакүмитэй барилдах бол озэки Асанояма секиваки Шодайтай барилдахаар оноолт таарчээ.

Бусад барилдаанууд

Макүүчи зиндаа

З-Ё Хакүхо М.Даваажаргал /Миягино/ 10:2 гэмтсэн

Б-Ё Какүрюү М.Ананд /Мичинокү/ /өнжсөн/

М-Б-3 Кирибаяама Б.Лхагвасүрэн /Мичинокү/ 5:9

М-З-9 Тамаваши Б.Мөнх-Оргил /Катаонами/ 9:5

М-З-17 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /Исэгэхама/ 12:2

Жүрёо зиндаа

Б-1 Чиёошома Г.Мөнхсайхан /Коконоё/ 4:9

З-3 Азүмарюү С.Тодбилэг /Таманои/ 5:8

Б-3 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /Томозүна/ 6:8

Б-5 Ичиножо А.Ичинноров /Минато/ 9:5

З-6 Хошорюү С.Бямбасүрэн /Тацүнами/ 9:5

З-10 Дайшохо Ч.Шижирбаяр /Оитэказэ/ 5:9

Б-14 Миторюү Б.Төрболд /Нишикидо/ 10:4

Макүшита зиндаа

З-4 Сакигакэ Я.Баттүшиг /Шибатаяма/ 4:3

Б-6 Кёкүсотэн Э.Энхманлай /Накагава/ 1:5

Б-25 Кагамио Б.Нанжид /Кагамияма/ 1:4 /өнжсөн/

Санданмэ зиндаа

Б-5 Ёүшояама Б.Анхбаяр /Токицүказэ/ 4:3

Б-21 Саданохикари Д.Наранцогт /Сакайгава/ 4:3

З-23 Гочозан Д.Ууганбаатар /Минэзаки/ /өнжсөн/

Б-24 Дайтэнма Н.Чинзориг /Азүмазэки/ 2:4

Б-46 Хокүтэнкай Г.Сүхбат /Оноэ/ 4:2

З-49 Дэванорюү Т.Тэмүүлэн /Дэваноүми/ 5:2

Жонокүчи зиндаа
З-18 Хокүсэйхо А.Даваанинж /Миягино/ 7:0

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.