Д.Ганзоригийн хар үрээг аймгийн алдарт уяач Б.Батхүүг уяж хурдлууллаа

Д.Ганзоригийн хар үрээг аймгийн алдарт уяач Б.Батхүүг уяж хурдлууллаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд түрүү магнайд өнгөрсөн жилийн шүдлэнгийн түрүү Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээг аймгийн алдарт уяач Б.Батхүүг уяж хурдлууллаа.

Харин аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Ууганбаярын хүрэн үрээ, айргийн гуравт Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уяач Д.Пүрэвсамбуугийн хүрэн үрээ, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын харьяат З.Пүрэв-Очирын хүрэн үрээ, айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн хүрэн үрээ тус тус хурдаллаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.