Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

Аварга Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжинө

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам болоход хоёрхон хоног үлдлээ. Цар тахалтай холбоотойгоор Монголчууд энэ жил цахимаар наадахаар болсон. Наадмын нээлт, хурдан морины уралдаан, хүчит бөхийг цахимаар хүлээн авч үзэх юм.

Тэгвэл наадмын бэлтгэлтэй зэрэгцэн бас нэгэн сонирхол татаж байгаа асуудал бол допинг хэрэглэсэн гэгдээд буй улсын аварга Э.Оюунболд барилдах эсэх юм. Түүнийг бэлтгэлдээ гарсан гэх мэдээлэл гараад байгаа бол  Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав “Допингийн ямар нэгэн асуудалд холбогдсон бөхийг бүртгэхгүй гэсэн заалт хуульд  бий. Тэгэхээр энэ жилийн хувьд Аварга Э.Оюунболд барилдах боломжгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм. Допинг хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулах эсэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн холбоо нь шийддэг бөгөөд тус байгууллагуудын зүгээс Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж үзэн барилдуулахгүй гэдгээ мэдэгдсэн учир Э.Оюунболд энэ жилийн наадмаар өнжих бололтой.

Эх сурвалж: www.polit.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.